| | USD/MNT 0₮

Хууль, эрхзүйн чиглэлийн 1200 номыг цахимаар унших боломжтой боллоо

МУИС-ийн Номын сан хамгийн их уншилттай буюу хууль эрхзүйн чиглэлийн 1200 номыг цахимжуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тодруулбал цахим сан хөмрөгөө нэмэгдүүлэх зорилгоор салбар номын сангуудын ном олголтын тоонд үндэслэн МУИС-ХЗС-ийн номын санг сонгож, сан хөмрөгт хадгалагдаж буй монгол хэлээр хэвлэгдсэн ном нэг бүрд зохиогчийн эрхийн судалгаа хийсэн байна.

Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч зөвшөөрсөн 400 орчим нэр төрлийн 200 сая орчим төгрөгийн үнэ бүхий номыг зохиогчтой гэрээ хийн, худалдан авч цахим сангаа баяжуулсан аж.

Мөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн хүрээнд нийтийн хүртээл болсон 767 нэр төрлийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг бэлэг хандивын шугамаар бүрдүүлэн үнэ төлбөргүйгээр цахим санд байршуулжээ.

МУИС-ийн номын санд нийт 25 номын санч ажилладаг бөгөөд ном цахимжуулах ажлыг гардаж хийдэг ажээ. Номын санчид зохиогчийн эрх эзэмшигч зөвшөөрсөн бүтээл тус бүр дээр гэрээ хийх, хэвлэмэл бүтээлийг сканердах, цахим хэлбэрт хөрвүүлэх, системд байршуулах, уншлага үйлчилгээнд гаргах гэх зэрэг ажлыг хийдэг юм байна. Тэд нэг номын цахим болгоход дунджаар долоо хоног зарцуулдаг аж.

Тус номын сан нийт 10 мянган цахим номын сан хөмрөгтэй юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.