| | USD/MNT 0₮

Өнгөрсөн шөнө ХҮН АМИНЫ НОЦТОЙ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ

“Ногоон бүс” камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ.

Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 06.10 цагт Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь гурван удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чиглэдэг байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.