| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой сонсгол зохион байгуулна

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшигчтэй хийх сонсголыг энэ сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулна.

Бүртгэл энэ сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээх юм. Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт хүргүүлсэн дарааллаар баталгаажуулж, бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын www.parliament.mn цахим хуудаст байршуулах аж.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгчөөс Ноовойн Нанзаддоржийн нэрийг дэвшүүлсэн байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.