| | USD/MNT 0₮

Сү.Батболдын “Энержи ресурс ХХК”-аас эхлэлтэй “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН” замнал Б.Батдаваагаар үргэлжилжээ

ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий найман компани дээрх нүүрсний 1.1 сая тонныг нь гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргасан дуулиан дахин олны анхаарал хүрсэн өдрүүд хөвөрч байна. 

Оны өмнө нүүрсний сонсголын үеэр шинжээч нарын танилцуулсан баримт бичигт эл асуудал дурьдагдаж байв. Өмнө нь Үндэсний статистикийн хороон дарга Б.Батдаваа  Эрүүгийн албаныхны нэгжлэгээр гэрээс нь их хэмжээний буюу 250 мянган ам доллар олдож байсан хэрэгт холбогдож түүнийгээ нам даруулж байсан гэх. 

ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хадам аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ТНБД асан Т.Цэрэнпүрэв юм. Т.Цэрэнпүрэв, Сү.Батболд нар төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд гэх мэдээлэл бий. 2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо Т.Цэрэнпүрэвийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байжээ.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙД СҮ.БАТБОЛД 2005 ОНООС ХОЛБООТОЙ БАЙВ

Дээр дурьдсан баримт бол одоо цагийн нүүрсний хулгайн жишээ. Эдгээр баримтууд олон жилийн өмнөөс эхлэлтэй гэдгийг дор дурьдана. Угтаа бол Сү.Батболд Ерөнхий сайдын албан тушаалд очихоосоо өмнө нүүрсний хулгай гэдэг нэршлийг хэн ч мэдэхгүй байхад уул уурхайн томоохон ордуудыг будлиулах замаар эхлэлийн шанг татаж байсан аж.

Тухайлбал, 2005 онд “Энержи ресурс ХХК”-ийг Ерөнхий сайд асан Сү.Батболд 14 олигархитай хамтран байгуулж байсан. Тухайн үед одоогийн нүүрсний хулгайч хэдэн жилийн өмнөх оффшорчин Сү. Батболд Үйлдвэр худалдааны сайдын албан тушаалыг хашиж байсан. 

Үүнээс хойш жилийн дараа буюу 2006 онд МоАх чуудын тэмцэл хурцдаж түүнийгээ таван толгойн төлөөх тэмцэл хэмээж байв. Жагсаал тухайн үедээ үр дүнгээ өгч Сү.Батболд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж чадаж байсан түүхтэй. Нэг үгээр хэлбэл, Сү.Батболд нарын 14 олигархи хамтран Засгийн газар унагах акц өрнүүлж ард түмний баялагийг өөрсдийн болгох замаар 30 гэр бүл гэх нэршилтэй баялагийн эздүүд хүчээ авч байсан. 

Харин үүний дараахан Сү.Батболдын байгуулж байсан ”Энержи ресурс ХХК”-ийн ашиглалтын лиценз Засгийн газраас тус компанид шилжиж байсан гэгддэг.

Үүгээр ч зогсоогүй. Түүний дараагийн нүүрсний хулгайн алхам бол 2007 онд Бороо гоулдын алтны уурхайн 5%-ийг “Алтай трейдинг” Сентерра гоулдад худалдаж байжээ. 

Уул уурхайн салбарт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж томоохон орд газруудыг өөрийн нэр дээр шилжүүлж бас ашиглаж хөрөнгийн уурхай дээр эзэн суусныхаа дараахан Сү.Батболд Ерөнхий сайдын албан тушаалд заларч байснаар оффшорын гэх хэрэг үүссэн билээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.