| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын компани руу хахуулын мөнгөө шилжүүлсэн гэх А.Мөнхтайван 439 сая төгрөгийн ХАХУУЛЬ АВЧЭЭ

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мөнхтайван нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас хахууль авч “Энканто таун” хорооллыг барьсан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх хэргээр өнгөрсөн оны есдүгээр сард шүүгдсэн билээ.

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ТҮҮНИЙГ ГОМДЛЫГ МАРГААШ ХЭЛЭЛЦЭНЭ-

Тэгвэл “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мөнхтайван нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264 сая төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан.

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...  ХХК”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила Молл” төвийн орчим 175 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай болох нь анхан шатны шүүхээр тогтоогдсон байна.

Тиймээс шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон аж.

Харин шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “... ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Д.Эрдэнэтуяагийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,7 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас нэг ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан.

Мөн үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “... ” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд долоо хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны есдүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан нь гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оноожээ.

Харин шүүгдэгч Д.Энхтуяад хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн байна. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг маргааш буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товложээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.