| | USD/MNT 0₮

Х.Бат-Ялалт: Сонгууль ойртохоор хүчтэй өрсөлдөгчөө барьж аваад хорьчихдог тохиолдол бий

Монголын Хүний төлөө намаас шударга ёсны төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж, СЕХ-нд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээллээ.

Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Монголчууд бид өргүй, баян амьдрах маш их боломжтой. Нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл үндсэн хууль зөрчсөн, нэг талд давуу байдал олгосон сонгуулийн компанит ажил болох гэж байна. Сонгууль шударга бус болох магадлалтай байна.

Авлигын гэмт хэрэгтэн торгуулийн ял аваад байвал бид шүүх засаглалд итгэх арга алга. Тиймээс үндсэн хууль мэддэг, дээдэлдэг, баримталдаг төрийн түшээдтэй болохын тулд хамтдаа нэгдье.  АТГ, ТЕГ, УПЕГ ажлаа хийж чадахгүй байна.  Мөн шүүх засаглалыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Сонгууль ойртохоор хүчтэй өрсөлдөгчөө барьж аваад хорьчихдог тохиолдол бий.

Хүн бүрийн оролцооноос хамаарч эдгээрийг шийдэж болох асуудал юм. Ард түмэн сонголтоо зөв хийгээсэй гэж хүсэж байна. Ногдол ашгийн 104 мянган төгрөгтэй байх юм уу, эсвэл цаашид 100, 100 тонн нүүрстэйгээ байх юм уу. Өнөөдрийн сонгогчид найман жилийн өмнөх сонгогчид биш болсон гэж итгэж байна. Сонгуулиа шударга хийе, энэ бол төрийн нэг эрх мэдлээс нөгөө эрх мэдэл рүү тайван замаар шилжүүлэх боломж юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.