| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Улсын хэмжээнд "Малчдаа дэмжих" аянг эхлүүлж байна

УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр "Цагаан зудтай байгаа 250 гаруй суманд шуурхай штаб байгуулж ажилласан. Хаврын нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанд нөхцөл байдлыг танилцуулсан Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 14-өөс тавдугаар сарын 14 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өөрөөр хэлбэл, орон нутгийн бүх төрийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.

     Хүйтний эрч ирэх өдрүүдэд чангарна. Цаашлаад шар усны эрсдэлтэй байна. Шар усны эрсдлээс сэргийлэх шаардлага байна. Өнөөдрийн УОК-ийн хуралдаанаар улсын хэмжээнд "Малчдаа дэмжих" аянг эхлүүлж байна. Үүний хүрээнд:

Нэгдүгээрт, аймаг сумдын онцгой комисст дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангах, шуурхай бүлгүүдийг томилон ажиллуулж байна.

Хоёрдугаарт, улсын нөөцөөс орон нутгуудад хөнгөлөлттэй үнээр шатахуун, түлш нийлүүлэх шийдвэр гаргасан.

Гуравдугаарт, эмнэлэгийн түргэн тусламж болон бусад төрийн үйлчилгээг яаралтай хүргэхийн тулд зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагч болон төрийн бусад алба хаагчдыг дайчлан дэмжлэг үзүүлнэ.

Дөрөвдүгээрт, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлж, хүүхэд багачуудын сургууль,цэцэрлэг, эрүүл мэндийн асуудал, түүнтэй холбоотой яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын байгууллагад үүрэг болголоо. Мөн малгүй болсон иргэдийг малжуулах ажил өрнүүлнэ.

 

Тавдугаарт, туслах аяныг аж ахуйн нэгжүүдтэй хамтарна.

Зургаадугаарт, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлага үүссэн. Тиймээс холбогдох байгууллагуудад отор нүүдэл хийх цагаар халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлыг үүрэг болгосон.

Долдугаарт, малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тогтмол хангах, эрт илрүүлгийн шинжилгээг авахын Эрүүл мэндийн яам хариуцна.

Наймдугаарт, сумдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд автомашины асуудал хүндрэлтэй байдаг. Тэгвэл Засгийн газраас сумдын эрүүл мэндийн автомашиныг сүүлийн үеийн туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон байхаар шинэчлэх ажилд есөн тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.

Есдүгээрт, зудын эрсдлийг бууруулах ажлын хүрээнд нөөцийг нэмэх ажлыг тогтмол хийнэ.

Аравдугаарт, төсвийн давсан орлогыг шийднэ.

Арваннэгдүгээрт, хүнсний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэхээс урьдчлан сэргийлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Импортоор орж ирж байгаа тэжээл, гурил болон энэ төрлийн бараа бүтэгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлж, УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэх юм.

Арванхоёрдугаарт, шар усны үерээс урьдчлан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-ын дарга Б.Ариунбуянд үүрэг болгосон" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.