| | USD/MNT 0₮

ОНЦЛОХ ЖИРГЭЭ: Ялын бодлогын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор СОГТУУ ЖОЛООЧДЫН ТОО 57 ХУВИАР БУУРЧЭЭ

ХЗДХ-ийн сайд Н.Энхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлд Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж байгааг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулан баталсан. Эл хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй.

ХУУЛИЙН ЗААЛТЫГ ТОДРУУЛБАЛ, ЯМАР ТӨРЛИЙН СОГТУУРУУЛАХ УНДААГ ЯМАР ХЭМЖЭЭГЭЭР ХЭРЭГЛЭСНЭЭС ҮЛ ХАМААРАН СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН Л БОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО гэсэн байдаг.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн авсан мэдээ, мэдээлэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд нөлөөлж энэ төрлийн зөрчлийн тоо эрс буурчээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын жиргээг уншигч танд онцлон хүргэж байна.

Дэлгэрүүлбэл, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм хэрэг, зөрчлийн ял шийтгэлийн бодлогыг чангалсан шинэ Эрүүгийн болон зөрчлийн хууль хэрэгжээд 43 хонож байна. Энэ төрлийн зөрчил 53-57 хувиар буурсан. Он гарснаас хойш тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн хуулиар торгуулж, жолоодох эрхээ хасуулсан хүмүүсээс энэ 43 хоногийн хугацаанд давтан уг зөрчлийг гаргаж эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хэрэг 0 буюу гараагүй байна. Шинэ эрүүгийн хуулиар эрхээ хасуулсан этгээд давтан уг үйлдлийг гаргавал гэмт хэрэгт тооцож Эрүүгийн ял шийтгэгдэх болж чангарсан юм гэжээ

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.