| | USD/MNT 0₮

Цагийн 3000 долларын үнэтэй НИСДЭГ ТЭРГҮҮДИЙН захиалга СОНГУУЛЬ дуустал дүүрчээ

УИХ-ын 2024 оны улс төрийн сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор явуулахаар болсон. Сонгуульд нэр дэвшихээр горилогчид гурван жилийн турш усалж, тордож, эргэж тойрч байсан тойргоосоо хамаагүй хальж тэлсэн их газар нутагт сурталчилгаа явуулахаар боллоо. Эрхэм төрийн түшээд өнгөрсөн жилүүдэд сонгуулийн суртачилгаагаа хийхээр том, том машин хөлөглөдөг байсан бол энэ жил мөнгөндөө аархаж Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй НИСДЭГ ТЭРЭГ түрээслэдэг болжээ.

ТОДРУУЛБАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ЗОРИЛГООР НИСДЭГ ТЭРЭГ ТҮРЭЭСЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАХИАЛГЫГ ЗУРГААДУГААР САР ХҮРТЭЛ ДҮҮРГЭЖЭЭ. ТЭГВЭЛ ХУВИЙН НИСДЭГ ТЭРЭГНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БИЗНЕС БОЛЖ ХӨГЖИЖ НЭГ ЦАГИЙН ТҮРЭЭС НЬ СУУДЛЫН ТООНООС ХАМААРЧ 1500-2000 АМ.ДОЛЛАР БУЮУ 5-6 САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙСАН.

Харин сонгуулийн жил болсонтой холбоотойгоор одоогийн нисдэг тэргийн түрээсийн үнэлгээ нь нэг цагийн 3000 мянган доллар болж өссөн аж. Нэг аймаг руу нисээд буцаад ирэхэд хоёр талдаа хамгийн багадаа л гэхэд 150 мянган ам доллар буюу 500 гаруй сая төгрөгөөр цаг хэмнэж нисэх үйлчилгээг тэд сонгожээ. Бодит байдал дээр тусламж хэрэгтэй иргэдэд эрлийн онгоц олдоггүй цагийн түрээс нь дөрвөн хүний суудалтай нь гурван сая төгрөг, 14 хүний багтаамжтай нь 5 сая төгрөг гэж мөнгө нэхдэг тусламжийн үйлчилгээг бэлтэй хүн л авах боломжтой. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүдийн бэл бэнчин хэр их байгааг илхэн харуулж түүгээр ч зогсохгүй сонгуулийн суртачилгаагаа хийхэд төгрөг бус доллар цацаж байгаа нь анхаарал татаж байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.