| | USD/MNT 0₮

Тусламжийн аянд зориулж хурдан морины дуудлага худалдаа зохион байгуулна

Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах Бид монголчууд аяныг санаачилсан байгууллагуудын төлөөллүүд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдаан болох талаар Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай байгаа малчдад туслах аянд нэгдэж ажиллаж байгаа. Ирэх сарын 1-нд үндэсний бөхийн хандивын барилдааныг зохион байгуулна.  Бөхчүүд маань цас зудын нөхцөл хүнд хэцүү байгаа сум орон нутагтаа хандивын аян зохион байгуулж оролцоно гэсэн. Гуравдугаар сарын 1-ны баасан гарагт 15:00 цагаас бөхийн барилдаан эхэлнэ хэмээн ярив. Барилдаанаас олсон орлогыг 100 хувь малчдад хандивлах юм.

Тэгвэл Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн тусламжийн аянд зориулж дуудлага худалдаа зохион байгуулах болсноо ярилаа. Тэрбээр Манай холбооноос цар тахлын үеэр 120 сая төгрөг хандивлаж байсан. ММСУХ-нд 120 мянган уяач байдаг. Үүнээс улсын алдар цолтой уяачид өөрсдийн хурдан хүлгүүдээс дуудлага худалдаа зохион байгуулж цас, зудын нөхцөл байдалд хандив өргөнө. Мөн мал, малчнаас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтарч тусламжийн аянд оролцоосой гэж уриалж байна гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.