| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун: ХАА бирж малчдаас хонь худалдаж аваагүй, нэр барьсан эвлүүлэг гүтгэлэг

Өчигдөр цахим сүлжээнд ХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой мэдээлэл гарсан билээ. Тухайлбал түүний цахим хуудсанд "Манай яамны харьяа ХАА-н биржээс зудны үед сайн ажиллаж зуданд өртсөн малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр хямдруулан авч байна. 340 гаруй хонийг 40 мянгаар бодож зээлээр аваад явлаа" гэсэн мэдээлэл тавигдсан юм. Энэ мэдээлэл нь иргэдийг болон малчдыг эгдүүцэхэд хүргэсэн. Салбарын сайд нь ийм зүйл бичиж байхдаа яах вэ дээ гэсэн халаглал ч харагдсан. Цаг үе хүнд нөхцөл байдал чанга байгаа энэ үед нэг хонийг 40 мянгаар үнэгүйдүүлж авч байгаадаа ичээсэй. Амьд хонь 40 мянган төгрөгт хүрэхийг үзлээ хэмээн шуугиж шүүмжилсэн.

Тэгвэл дээрх мэдээлэл худлаа гүтгэлэг эвлүүлэг гэдгийг салбарын сайд Х.Болорчулуун мэдэгджээ. Тэрбээр "Нэр барьсан эвлүүлэг гүтгэлэг. ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийг зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага юм. ХАА-н бирж нь малчдаас хонь худалдаж аваагүй болно" гэсэн тайлбарыг хийжээ. Харин хонио зарсан малчид худалдаж авсан нь үнэн гэсэн зураг бичлэгийг цахим хуудсанд гаргажээ. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.