| | USD/MNT 0₮

Г.Хажидмаа:С.Баярцогт болон түүний нөхдүүд Ардын намтай тохироо хийж, намаа зарах гэж байна

АН-ын анхан шатны гишүүдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ. АН-ын тэмцэгч Г.Хажидмаа намынхаа талаар ийнхүү ярив. Тэрбээр "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардын намынхан 4-5 удаа цус сэлбэчихлээ. Залуучуудаа гаргаад ирлээ. Манай Ардчилсан нам яагаад байна вэ гэхээр яг хэвээрээ. Энэ дарга нар байсан дахиад л өнөөдөр хэвээрээ байна. Жагсаалтад бичигдээд сонгуульд дахиад орох гээд байна. Намайг ногдол ашиг тараахыг тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхийг шаардаад тэмцээд явж байхад манай намаас ерөөсөө хүн хүчний дэмжлэг үзүүлж байгаагүй. Залуучуудын холбооноос нь сөрөг хүчин хийгээд бидэнтэй нэгдээд жагсаад тэмцээд өгөөч гэхээр бид нар Ардын намаас төсөв авчихсан учраас та нартай нийлж нэгдэж чадахгүй гэдэг. Ийм зүйлийг манай АН-ынхан хэлж байна. Одоо яах вэ би жирийн иргэн. Ардчилсан намын гишүүн гэж явдаг учраас явж байгаа ямар нэгэн албан тушаал байхгүй.

Их хуралд нэр дэвшихгүй. Тийм учраас би энэ хүмүүстэй хамт дэвшмээргүй байна. Намайг олон хүн нэр дэвш гэдэг. Би АН-ынхаа залуусын нурууг 20 жил хугарч нугарч байгааг харж байгаа учраас нэр дэвшихгүйгээр үлдээд харин залуучууддаа нэр дэвшүүлнэ гэвэл хангалттай дэмжээд сөрөг хүчнийг нь хийгээд ард нь танк нь болоод явахад бэлэн байгаа шүү. Харамсалтай нь Л.Гантөмөр гэж дарга С.Баярцогттой нийлээд тэмцэл хийж байгаа хүмүүстэйгээ уулзахгүй, сөрөг хүчний байр сууринаас нь ажиллуулахгүй байна. С.Баярцогт намынхаа бүх юмыг хийж байна шүү. С.Баярцогт тэргүүтэй нөхдүүд Ардын намтай тохироо хийж, намаа зарах гээд Төрийн ордноос салахгүй байна. Тэгэхээр хэрвээ Монголын ард түмэн эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлбэл, Ардчилсан намыг тэр чигт нь битгий сонгоорой гэж гуйя. Энэ хүмүүс дахиад орвол намынхаа 1000 1000 гишүүдээ зарна, ялаа наймаалцана. Эд нар баяжиж анхан шатны гишүүд нь дуу хоолойгоо илэрхийлж чадахаа болино. Эсвэл АН-ынхан залуучуудаа гаргаж ирж явуул, тэгвэл хангалттай дэмжинэ, айлуудын хаалга тогшоод цаас тараагаад явахад би бэлэн" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.