| | USD/MNT 0₮

Дэлхийн дуучин Э.Амартүвшингийн гала тоглолтын тасалбарын үнэ 150-300 мянган төгрөг байна

Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо ирсэн байгаа бөгөөд энэ сарын 10-нд гала тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Тэрбээр "The Lyric's Oscars" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин гэдгээ баталж, дэлхийд зартай дуучин гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн. Хэдэн жилийн дараа эх орондоо ирсэн тэрбээр УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран Дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс толилуулах гэж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Харин түүний тоглолтын тасалбарын үнэ "улныхан" гэх тодотголтой иргэдэд хүнд тусч байгаа бололтой шүү. Тоглолтын тасалбар нь 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэдий дэлхийн дуучин гэж хүлээн зөвшөөрч зэрэглэл өндөртэй элит сонгодог гоё тоглолт үзэх хүсэл мөрөөдөл хүмүүст их байгаа ч тасалбарын үнэ нь чанга байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гарч эхэлжээ. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.