| | USD/MNT 0₮

Ардын жүжигчин С.Батсүх 40 гаруй жил дуулахдаа 500 гаруй хит дуутай болжээ

Завханы гэх тодотголтой Ардын жүжигчин ард түмнийхээ хайртай дуучин С.Батсүх гавьяат жүжигчин Д.Энхзултай хамтарч "Хүсэлтийн хариу" тоглолтоо энэ сарын 06-07-ны өдрүүдэд хийх гэж байна. Олон сайхан уран бүтээл хийж, цөөнгүй гарын шавь бэлтгэн урлагийн замд зам мөрийг нь зааж гаргасан Ардын жүжигчин маань урлагийн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөжээ. Энэ хугацаандаа нийт 500 гаруй хит дуу бүтээсэн байна. Завханы театраас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан дуучны олон сайхан хит дууг ард түмэн амандаа хүлхэж аялах дуртай. Хүсэлтийн хариу тоглолтод нь дан хуучны буюу 60-70 аад оны дуунуудаа эгшиглүүлэхээр болжээ. 

2 хүн ба бичвэр-н график зураг байж магадгүй

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.