| | USD/MNT 0₮

Ойн салбарын үндэсний чуулган эхэллээ

Энэ онд ойн салбарын 100 жилийн ой тохиож байна. Мөн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. Тэгвэо өнөөдөр Төрийн ордонд “ОЙ 9+” ойн салбарын үндэсний ll дугаар чуулган эхэлсэн байна. Чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож нээлтэд үг хэлж байна. 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан “Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх” зорилтын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Уг зорилтын дагуу ойн салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх, цаашлаад дахин нэмэгдүүлэх зорилтыг тодотгож буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар БОАЖЯ, ЗГХА Ойн газрын хамтран зохион байгуулж буй уг чуулган төрийн ордны их танхимд нийслэл, 21 аймгийн тамгын газрууд, ойн ангиуд, Элчин сайдын яамд, олон улсын хамтрагч байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд үе үеийн ойн ажилтнууд оролцож байна.  Чуулганаар Монгол орны ойн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдэл, өөрчлөлт шинэчлэлт, олон улсын хамтын ажиллагаа, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гээд бүхий л чиглэлээр зохион байгуулагч талууд, оролцогчид хамтдаа нээлттэй хэлэлцэх ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.