| | USD/MNT 0₮

Цалин тэтгэврийн нэмэгдэлд 881 ТЭРБУМ төгрөг зарцуулахаар болжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхэлж цалин тэтгэврийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа билээ. Тодруулбал, ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарч, ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Харин төрийн алба хаагчдын цалин хоёр байдлаар нэмэхээр болсон. Инфляцтай уялдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Мөн орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчдад олгож эхлэх юм.

Салбарын сайд Х.Булгантуяа цаашид цалин тэтгэвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Энэ ямар нэг сонгууль угтсан ажил биш. Ер нь жилээс жилд нэмэгдүүлж ирсэн гэх тайлбарыг өгч байсан. Тэгвэл нийт цалин тэтгэврийн нэмэгдэлд энэ жил 881 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо судалгаа гаргажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.