| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбат нүүрсний хэргээс мултарсан уу

Алдарт нүүрсний гэх хэрэгт хутгалдсан нэр бүхий 9 гишүүн өнөөдөр ямар нэгэн ял зэм аваагүй, хэрэг нь шалгагдаж байгаа шүүхийн шатанд царцсан байдалтай байна. Нүүрсний хэрэгт олон хүн холбогдсон ч нэр бүхий албан тушаал өндөртэй хүмүүс нь ямар ч гэм зэмгүй сугараад үлдэх вий, доод шатны хэдэн хүнээр туг тахиж, ялласан болох вий дээ, жинхэнэ толгойлогч нар ял оноож хатуу хариуцлага хүлээлгэж байж, дараа дараагийн гарах эрсдэл болон албан тушаал авлигын хэрэг гарахгүй байна даа гэсэн хүлээлт нийт нийгмийн дунд бий. Үнэхээр хэрэгт холбогдсон нь үнэн, баримт нотолгоо нь байхад яагаад хуулийн дагуу ялыг нь үүрүүлж хар гэрт хорьчихож болдоггүй юм бол гэсэн асуулт ч байна. Албан тушаал эрх мэдлээрээ далайлгаж аливаа асуудлаас сугарч, улсаа хохироож, их хэмжээний мөнгө завшаад яваад байх нь зөв юмуу.

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр нь холбогдсон, баримтаа шалгуулсан нэр бүхий УИХ-ын гишүүд хаана байна. Эхнээсээ энэ хэргээс мултарч байгаа ямар ч ял шийтгэлгүй ард нь үлдэж байгаа гэсэн мэдээлэл гарах болов. Тодруулбал, "баавартай" гэх УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг нүүрсний хэргээс мултарсан гэх. Энэ талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч албаны эх сурвалжууд ямар нэгэн хариу мэдээлэл өгсөнгүй. Үнэхээр хэргээс мултарсан бол энэ шударга бус үйлдэл юм.

Ж.Мөнхбатын хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж УИХ-ын даргад гардуулж өгөөд сураггүй болсон. Гэр бүлийн шалтгаанаар буюу настай ээжийгээ эмчлүүлнэ гэж БНСУ руу явсан. Дараа нь өөрөө АТГ-т очиж мэдүүлгээ өгсөн гэх тавилттай нэг пиар явсан. Тэрбээр нүүрсний хэргээс гадна мөрийтэй тоглоом, Концессын гэрээ гэх мэт хэрэгт нэр холбогдсон. Тэгвэл тэрбээр дээрх асуудлуудтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдахгүй шалгуулахад бэлэн байна гэдэг байр сууриа илэрхийлээд бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Түүнийг нүүрсний хулгайн мөнгийг найзуудтайгаа нийлж хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчийн гарт очсон гэх. Ноцтой баримт байхад өөр өөрийгөө мулталж, араа хамгаалуулж байна гэж хардах.

Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх яриа олон нийтийн дунд гарсан юм. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.