| | USD/MNT 0₮

Б.Болор:Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, мөрөөдлөө биелүүлж байгаадаа маш их баярлаж байна

71 дэхь удаагийн "Miss World" тэмцээний шалгаруулалт Энэтхэг улсын Нью Дели хотноо хоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлсэн байгаа. Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй оролцож буй тус тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Б.Болор эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрбээр "Тэмцээн дуусахад 2 хоног үлдсэн байна. Бүгд Финалын бэлтгэлээ хийгээд шахуу төлөвлөгөөтэй зураг авалтуудад оролцсоор бүх зүйлийг амжуулах маш том үүрэг хариуцлагын амжилттай биелүүлж байна. Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байгаадаа би маш их бахархаж, мөрөөдлөө биелүүлж байгаадаа сэтгэл догдолсоор байна. Санаанд хүртлээ тултал нь хичээнээ. Гадны зурагчин дурандаа ингэж буулгажээ. Дэмжиж байгаагаа илэрхийлээрэй. Маш цөөхөн хоног үлджээ" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
 
 
 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.