| | USD/MNT 0₮

Но-той ногоон автобусны гол буруутан гэх Ж.Сүхбаатар сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож, ногоон автобусны тендер зэрэг олон асуудлын талаар ярилцлаа. Энэ үеэрээ тэрбээр ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр "Би шийдвэрээ гаргасан. Ёсзүйн өндөрлөгөө барьж, нэр дэвшихгүй" гэсэн юм. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард шахааны гэх но-той ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудал үүсэхэд өөрийн хүсэлтээр сайдын тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг хуулийн байгууллагаас шалгаж хэд хэдэн удаа мэдүүлэг тайлбар авсан юм. 

.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.