| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: Хотын хөгжлийн асуудлыг дангаар нь ярих бус хот орчмын бүсүүдтэй нь хамтатган хэлэлцэх учиртай

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт үргэлжиллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд 6 дугаар Бичил хороолол буюу Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар тус хэсгийг “Бичил төв” болгон бүсчлэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот хүнсний хангамж, аялал жуулчлалын асуудлаа 21 аймгийн тусламжтай шийддэг. Тээвэр логистикийн асуудлаа шийдэхийн тулд Төв аймгийн зарим сумдтай хамтран ажилладаг. Энэ мэтчилэн бусад аймгуудтайгаа харилцан таталцаж байж Улаанбаатар хотын асуудлыг системтэй шийдэж чадна. Тиймээс хотын хөгжлийн асуудлыг дангаар нь ярих бус хот орчмын бүсүүдтэй нь хамтатган хэлэлцэх учиртай. Цаашид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтайгаа хамтдаа хэлэлцэж, тулгарч болзошгүй асуудлуудыг сонсон, шийдэл боловсруулах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм” хэмээв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.