| | USD/MNT 0₮

У.ХОСБАЯР: Үндэсний хувцас өмсдөгөөсөө болоод би гологдчихлоо

Иргэн У.Хосбаяр хүний хөгжлийн сэдвээр ярилцлага өрнүүлэхээр Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгт уригджээ. Гэтэл үндэсний хувцас биш албан ёсны хослол өмс гэж шаардсан байна. Энэ талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ. Тэрээр" Би гологдчихлоо, Үндэсний хувцас өмсдөгөөсөө болоод. MNB телевизээс 3 дахь өдрийн өглөө бүр хувь хүний хөгжлийн цагтай болсон гэнээ.

Өглөө 7 цагаас оролцоод яриа хийгээд өгөөрэй хүний хөгжлийн сэдвээр гэнээ. Ямар хувцас өмсдөг вэ гэхээр нь би үндэсний дээл эсгий гутлаа өмсдөг гэсэн чинь хүний хөгжил ярих гэж байж ботинк брюк сорочка өмс гэнэ ээ.. Ямар цагаан сар хөдөө ярих гэж байгаа биш гэж тушаал буулгав. Их дооглонгуй

Үндэсний телевиз Үндэсний хувцсаа ялгаварлан гадуурхчхаад хүний хөгжил ярьж болохгүй шүү. Ёстой уучлаарай. Хослол өмссөн бол хөгжсөн гэсэн үг биш" гэжээ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.