| | USD/MNT 0₮

Дуучин Б.Замилан анхны “ЦОМОГ”-оо гаргана

Говийн домог, Нарны садан, Амьдралын урт замд, Миний сахилгагүй залуу, Манайд ирсэн дурлал зэрэг уран сайхны киногоор үзэгч олны зүрх сэтгэлд тунгалаг хар нүд, дөлгөөхөн төрхөө тодоор үлдээж чадсан жүжигчин, дуучин Б.Замилан анхны “ЦОМОГ”-оо гаргахаар болсон байна.

Шинэхэн баг бүрдүүлж “ЦОМОГ”-оо гаргах гэж буй жүжигчин дуучин бүсгүй маань цомгийн анхны “Чиний Би” нэртэй дуугаа дүрсжүүлэн үзэгч сонсогчдын хүртээл болгожээ. . Одоогоор цомогт орох 6 дуу бэлэн болсон байгаа бөгөөд удахгүй албан ёсны клипнүүдээ гаргаж сонсогчдод бэлэг барихаар төлөвлөж буй гэнэ.

Тэрээр өмнө нь  Говийн домог киноны Эгэрэл гүнжийн дүрийг бүтээж чадварлаг жүжигчин гэдгээ харуулснаас гаднаа тус киноны дуу Зүрхний Амраг дууг дуулж олны хүртээл болгож чадсан. Мөн аавынхаа зохиосон “Эх нутгийн дуу”-г олны хүртээл болгосноос гадна  “Миний сахилгагүй залуу” киноны “Зүгээр л” дуугаа өөрөө зохиож дуулсан авьяаслаг нэгэн гэдгийг уншигч олон маань аль хэдийнээ мэдэх биз ээ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.