| | USD/MNT 0₮

Өнөөдөр бүх оддын барилдаантай

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI АЛТАН ЦОМ" барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх "бүх оддын барилдаан"-д зодоглохоор сонгогдоод байна. Бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг Улсын гарьд Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь Улсын заан Б.Бат-Өлзий, гарьд Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.
Тус багт сонгогдсон Улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг Улсын начин Э.Батмагнай орлохоор сонгогдсон байна. Тэгвэл Улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг Улсын заан Д.Баасандорж дасгалжуулж байгаа ажээ. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ. Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдааныг мөн зохиох юм байна.
Мөн өнөөдөр бүх оддын барилдаанд зодоглож байгаа бөхчүүдтэй фэнүүд нь өдөр зургаа хамт авахуулж, гарын үсгийг нь зуруулж авах боломжийг олгож байгаа юм байна. 
 

 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.