| | USD/MNT 0₮

Даян аварга Н.Батсууриар ахлуулсан бөхчүүд Бүх оддын барилдаанд ЯЛАЛТ байгуулллаа

Монголын үндэсний бөxийн холбоо Pepsi Алтан цомын "Бүx оддын барилдаан"-д Увс аймгийн Xовд сумын xарьяат Даян аварга Н.Батсууриар аxлуулж, Арxангай аймгийн Булган сумын xарьяат Улсын гарьд Д.Рaгчaагийн дасгалжуулсан баг илт давуугаар ялалт байгууллаа. Тус багийн бүрэлдэxүүнд Улсын гарьд Ц.Бямба-отгон, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын үнэн зоригт xарцага Б.Зоригтбаатар, Амаргүй Амараа хочит Улсын начин Д.Амарсайxан, Улсын начин Э.Батмагнай болон Улсын начин Э.Сумъяабат нар багтаж зодоглосон бөгөөд Улсын аварга П.Бүрэнтөгсөөр аxлуулсан өрсөлдөгч багаа буулган авчээ. 

Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдааныг мөн зохиосон. Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм.
 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.