| | USD/MNT 0₮

Дуучин Ч.Алтантүлхүүр хайртай хөвгүүдтэйгээ "Эх үрсийн элбэрэл" дууг хамтран дуулж, нандин дурсамж бүтээжээ

Хөдөөгийн аж байдлын тухай дуугаараа бусад дуучдаас ялгарч чаддаг дуучин СТА Ч.Алтантүлхүүр дөрвөн сайхан хүүтэй билээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, гурван хүүгийнхээ ааваас салсан тэрбээр нэгэн насны ханиа олж, дахин хөөрхөн хүүтэй болсон цаг саяхан. Тэгвэл дуучин бүсгүй маань дөрвөн сайхан хүүтэйгээ хамтарч "Эх үрсийн элбэрэл" дууг үнэхээр гайхалтай дуулж, амьдруулсан нь олон хүний сэтгэлд хүрч, талархал хүлээн авчээ. Гурван том хүү нь ээж аавыгаа дуурайсан урлагт хайртай, дуулдаг хөвгүүд ажээ.

Дуучин бүсгүй маань "Эх үрс бүхэнд эрүүл энх, элэг бүтэн, эрдэм оюун төгс, элбэг хангалуун амьдралыг хүсэн ерөөе. Эрхэм та бүхэндээ Хөвгүүдтэйгээ хамтран дуулсан дууныхаа цоо шинэхэн клипээ өргөн барьж байна. Нэгэн насны сайхан дурсамж болгон энэ цаг үед хүүхдүүдтэйгээ хамт дуулсандаа манай гэр бүл үнэхээр баяр жаргалтай байна" хэмээн баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.