| | USD/MNT 0₮

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг өнөөдрөөс сэргээлээ

Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэжээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан. Учир нь, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болсон. Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик, сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний шанаан дээр дарж боссон нь олны шүүмжлэлд өртөөд байсан. Тэрбээр Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар түүний өргөдлийг хэлэлцэж 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.