| | USD/MNT 0₮

Цэцэрлэгийн хаалга онгорхой байсны улмаас хүүхэд гарч явсныг мэдээгүй багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээллийг нэгэн иргэн нийтэлсэн байсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ мэдээллийг нягталж шалгахад, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч явсан нь /2024.03.07/-ны өдөр тогтоогдсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тухайн цэцэрлэгийн багшийг ажлын хариуцлага алдсан гэж 300.000 мянган төгрөгөөр торгожээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.