| | USD/MNT 0₮

Иргэдийг бухимдуулж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн шивэлт хэвийн болжээ

Иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн шивэлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш ажиллахгүй байсан. Тэгвэл иргэд энэ асуудлаас болж виз мэдүүлэх, зээлийн хүсэлт үүсгэх боломжгүй, иргэд хохирч байна гэж мэдээлсэн. Харин тус систем нь хэвийн болсон гэж мэдээлэв. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлж буйгаар “ITZONE XXK 2019-2023 онд хөгжүүлсэн НД-ын мэдээллийн шинэ системийг 2024 оны 1 дүгээр сараас эхлэн үе шаттайгаар нэвтрүүллээ. Гуравдугаар сарын 15-наас эхлэн даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг portal.ndaatgal.mn веб хуудаснаас болон цахим үйлчилгээний нэгдсэн портал E-mongolia-aac авах боломжтой боллоо. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг шинэ системээр хүлээн авч, шалгах, баталгаажуулахад тодорхой хугацаа шаардагдсаны улмаас шийдвэрлээгүй байсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн даатгуулагчдын дансанд шилжүүлнэ. Цаашид ажил олгог, даатгуулаг шинэ системээр нийгмийн даатгалын үйлчилгээг ХЭВИЙН АВАХ БОЛОМЖТОЙ Боллоо” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.