| | USD/MNT 0₮

Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ

 Дрон үйлдвэрлэгч Хятадын EHang компани “EH216-S” загварын нисгэгчгүй дрон таксиныхаа онлайн худалдааг эхлүүлжээ. Орон нутгийн цагаар 18-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, онлайн худалдааны салбартаа Хятаддаа тэргүүлэгч “Таобао” платформ дээр уг загвар нь 2.39 сая юаниар борлуулагдаж эхэлсэн болохыг онцлов. “EH216-S” нь нисгэгчгүйгээр зорчигч тээвэрлэж, босоо тэнхлэгийн дагуу буюу эгц дээш доош хөөрч, буух чадвартай цахилгаан дрон такси (eVTOL) юм. Өнгөрсөн жил Хятадын Иргэний Нисэхийн Удирдлагын газраас загварын гэрчилгээ болон нислэгийн аюулгүй байдлын стандарт гэрчилгээгээ авсан уг дрон такси нь 16 сэнс, 16 цахилгаан мотороор тоноглогдсон бөгөөд 120 минутад батарейгаа бүрэн цэнэглэдэг аж. Хоёр зорчигч, 260 килограмм ачааг тээвэрлэн 130 километр цагийн хурдтайгаар 30-40 километрийн зайг 25 минутад туулах хүчин чадалтай. Компанийн зүгээс аюулгүй байдлын талаар мэдэгдэхдээ “”EH216-S” загвар нь 42 мянга гаруй нислэг үйлдсэн бөгөөд гэмтэл гарсан тохиолдолд яаралтай буух төхөөрөмж болон шүхрээр тоноглогдсон” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.