| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: Малчид өвөлжөө хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах тэжээлийн ургамал тариалах боломжийг бүрдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2024.03.20/ Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг танилцуулсан. Мөн мал аж ахуй тогтвортой байдлын хангах талаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан дараах мэдээлэв.

Тэрбээр, “Энэ бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуйд тулгамдаж байгаа цаг уурын өөрчлөлтөөс ирж буй нөлөөллийг сөрөн давах хөтөлбөрийг засгийн газраас гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэж ингэж үзэж байна. Үүний дагуу ирэх долоо хоногт нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар өнөөдөр шийдвэрлэлээ гэдгийг та бүхэндээ хэлье. Уг хуулийн төсөл нэг удаагийн шинжтэй хуулийн төсөл байна. Уг хуулийн төсөлд бодлогын асуудлыг долоон чиглэлээр тусгаж оруулахаар болж байна. Үүнд нэгдүгээрт уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах цогц төлөвлөгөөг нэн яаралтай боловсруулж мөн Засгийн газрын түвшинд баталж хэрэгжүүлнэ. Хөдөө малчдын хоршоог хөгжүүлэх, хоршоодыг урт хугацааны хөрөнгө оруулалт зээлийн бодлогоор дэмжих ажлыг Засгийн газар Монгол банк арилжааны банкнуудтай хамтарч хэрэгжүүлнэ. Малчид өвөлжөө хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг нь бий болгож өгөх энэ чиглэлийг өгч байгаа” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.