| | USD/MNT 0₮

З.Цэвээндорж: Автобусанд зорчигч тоолдог камерыг эхнээсээ суурилуулаад явж байна

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар 2024.03.15-ны өдрөөс эхлэн нийтийн тээвэрт хүний толгой тоолдог камер суурилуулна гэж мэдэгдэл гаргасан. Тэгвэл энэ талаар цахим сүлжээнд хэрэгжинэ, хэрэгжихгүй гэсэн эргэлзээтэй мэдээлэл яваад буй. Энэ тухай Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос мэдээлэл авлаа.

-Хэрэгжилтийн үйл явц ямар шатан дээрээ явж байна вэ. Суурилуулаад эхэлчихсэн үү?

-Суурилуулаад эхэлчихсэн. Нэг дор мянга гаруй автобусанд зэрэг суурилуулах боломжгүй байна. Тодорхой хугацаа шаардагдана.

-Хэдэн төгрөгийн зарцуулалт хийгдэж байгаа вэ?

- Одоогоор надад энэ талын мэдээлэл алга байна

-Тухайн камерыг суурилуулах ажлыг олон нийт нэлээн бухимдалтайгаар хүлээн авч байгаа. Энэ нь ажлын хэрэгжилтэд нөлөөлөх үү?

-Ажил бол технологийн дагуу ажил явагдаж байна. 

-Тухайн хүний толгой тоолдог машиныг суурилуулснаар ямар үр дүнд хүрэх боломжтой юм бэ?

-U Money карт хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацаанд картаараа нэлээн сайн зорчиж байсан хэдий ч одоогийн байдлаар картын хэрэглээ тун багасаж жолоочид бэлэн мөнгө өгөх үзэгдэл нэлээн түгээмэл болж байна. Мөн хөлсөө төлөхгүй тохиолдол нэлээн их гарч байна. тэгэхээр хөлс төлөхгүй байгаа, бэлэн мөнгөөр зорчихгүй байгаа эдгээр иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд орж байгаа иргэд бүртгэгдэхгүй байна. энэ бүртгэлийг хийлгэхээр бид нар бол олон улсын байгууллагууд одоо манай нийслэл дээр байдаг тогтвортой үндсэн төслийнхөнтэй хамтраад тодорхой хэмжээний судалгаа хийгээд явж байна. энэ судалгаануудаар бол янз янзын үр дүнгүүд гарсан байдаг. 30 хүртэлх хувийн алдагдалтай явж байна ч гэдэг юм уу. зарим нь 20 хүртэлх хувийн алдагдалтай явж байна гэдэг иймэрхүү тоонууд гарсан байгаа.Тухайн автобусанд хэчнээн тооны зорчигчид зорчоод байна. Бидний мэдээллээр ирээд байгаа U Money картын мэдээлэл хэд болоод байгаа юм. Тэгэхээр хоёрын зөрүүн дээрээс хэчнээн зөрчилтийг бүртгэлгүйгээр явуулаад байгаа юм гэдэг мэдээллээ нэгдүгээр авна. Хоёрдугаарт тоолоод байгаа ухаалаг камер маань өөрөө тухайн иргэний зөрчилтийг тээж байгаа хэдий ч нөгөө талдаа тухайн автобус доторх иргэдийн аюулгүй байдал бас бус эрсдэлээс олон нийтийг хамгаалах нотлох баримт болж өгдөг. Автобусан дотор хармааны хулгай ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргах иймэрхүү зүйлс тэхүү камерт бичигдээд үлддэг шүү дээ. Тэгэхээр энэ нь давхар2 ач холбогдолтой ийм зүйл явж байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.