| | USD/MNT 0₮

Өнөөдөр Улаанбаатар хотод 4-6 хэмийн дулаан байна

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын уулархаг хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.