| | USD/MNT 0₮

Л.ЭНХ-АМГАЛАН: Ирэх 9 сарын 1-нээс бага ангийн ХИЧЭЭЛҮҮДИЙГ ЦӨӨЛНӨ

Ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар салбарын сайд мэдээлсэн.

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын үзэж буй хичээлийн тоо их, түүнийгээ дагаад ачаалал их байна гэдэг. Хүүхэд анги дэвших тусам суралцах сонирхол буурч буй үр дүн судалгаагаар гарсан. Манай боловсролын хөтөлбөр сонирхолгүй, агуулга, чанар сул байна.   Тиймээс энэ жилийн 9-р сарын 1-нээс цэцэрлэг болон бага ангийн хөтөлбөрийн сайжруулалт, 2025 оноос эхлэн дунд болон ахлах ангийн хөтөлбөрийг сайжруулна. Тодруулбал хичээлүүдийн тоог цөөлж, хичээлүүдийн агуулгыг хооронд нь уялдуулан нэгтгэх болно.  Хөтөлбөрийн сайжруулалт хийхдээ мэдээж судалгаатай ажиллах ба дунджаар 3-6 хичээлээр цөөлөх болно” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл өөрчлөлтийг хийхдээ тодорхой ангиудын зарим хичээлийг хасах байдлаар хийх ба яг хэддүгээр ангийн ямар хичээлийг хасах талаар эцэслэн батлаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна.

Олон улсын боловсролын салбарт цахимд шилжиж буй чиг хандлагад нийцүүлж хөтөлбөрийн сайжруулалт хийнэ. Тиймээс Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулсан ба Монгол Улсын боловсролын үзэл баримтлалыг батлах аж. “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” чуулганаар тунхаг гарсан ба тэрхүү үзэл баримтлалын эхний тодорхойлолтыг дараах байдлаар гаргасан.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.