| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #4: ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЧИХООД ИХ ХУРАЛД САНААРХАГЧ Д.СҮНДИЙ

Бидний ирээдүй болсон үр хүүхэд, та бид өнөөдөр УТААТАЙ УЛААНБААТАРТ УУШИГ НЬ УСТАЖ, ХАР зам дээр хүүхдүүд нь эрсдэж, хөлдүү автобусандаа чичирч, хэнэггүй улс төрчдийг өөхшүүлсээр суух уу? Өнөөдрийн нийгмийг хэн бүтээсэн бэ бүтээж, бүтээлцэхэд хэн нөлөөтэй вэ гэдгийг ухаж ойлгох нь та бидний ухамсар. Монголын төрд зайдагнадаг улс төрчдийн хар шунал, халтар долларууд, авлигалд идэгдсэн эрх мэдлээс өнөөдрийн нийгэм үүссэн. ХАРИН ЭНЭ НИЙГМИЙГ ТҮШИЛЦЭЖ БАЙГАА ГИШҮҮДИЙГ ТА БИД ӨӨРСДӨӨ СОНГОСОН.

Тэгвэл энэ жилийн сонгуулиар таны сонголт ирээдүйн шинэ салхи сэвэлзүүлэх ёстой. Энэ жил түүхэндээ анх удаа парламентад 126 гишүүн суух учир хэн хүнгүй цээжиндээ эмээлтэй хазаартай морь хөтөлчихөөд цогьж яваа. Тиймээс Сэтгүүлч миний бие дахин үзэглэе. Бид шинэ нийгмийг шинэ төрийг бүтээхийн тулд өөрийн дугуйлах гэж буй гишүүнээ сайн судалж нягтлах нэн чухал. Төрд гологдох улс төрч цувралын ээлжит дугаар эхлэж байна.

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #4: НЕТКАПИТАЛ ББСБ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДОРЖРЭНЦЭНГИЙН СҮНДИЙ

2020 оны сонгуулиар АН-д дэнчингийн 100 сая төгрөгөө өгч нэр дэвших эрхтэй болсон  хэдий ч намдаа тонгоруулсан тэрбээр “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байв. Тухайн үед сонгуультай давхцан түүний талаар нэгэн дуулиан нийгмийг тэр чигт нь цочроож байсан. Тодруулбал, Д.Сүндий өөрийн эхнэр Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүнд гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдсан. Цаашлаад эхнэрээ зодсон хэргээ нуун дарагдуулахын тулд мөрдөгч нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож, улмаар шүүхээс түүнд гурван жилийн хорих ял оноосон байдаг. Аавын хаалганы цаана англи хэлний багшаар хүмүүжиж байсан тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдсан түүхтэй.

Сонгуульд нэр дэвшиж гишүүний сэнтийд суухаасаа өмнө авлигалын хэрэгт холбогдож байгаа хүн ИХ ХУРАЛын халуун тогоонд орж ямар хор найруулах нь илхэн харагдаж буй.

Хэрэв тухайн үед Д.Сүндий их хуралд гарсан бол  Цухас дурьдвал, тэрбээр “Мэргэжлийн ЖДҮ-чин” болж, эгэл иргэдэд очих ёстой мөнгө “Нэт капитал”-аар угаагдах нь ойлгомжтой. Мөн түүнчлэн Улсын их хуралд эрүүгийн гэмт хэрэгтэн, авлигалч улс төрч дахин нэгээр нэмэгдэх байж. Учир нь одоо ч манай улсад гэр бүлийн хүчирхийлэгч төрийн ордонд заларч байгаа. 2020 оны сонгуулиар нэр дэвшсэн тэрбээр энэ жил дахин сонгуульд өөрийгөө сойх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

        Д.Сүндийгийн товч намтарыг танилцуулбал, Д.Сүндий нь НетКапитал ББСБ-аараа дамжуулан эгэл иргэдийн мөнгийг угаадаг хэмээн олноо ярьдаг. Учир нь,  улс төрийн нэр бүхий гишүүд түүнийг талаар хэлэхдээ, “Гурван жилийн өмнө манай компаниас мөнгө зээлье гээд явж байсан ББСБ-ын захирал залуу өнөөдөр 61 тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон байна. Яагаад энэ ББСБ-ын дүрмийн сан нь гэнэт огцом өсөв. ББСБ-аар мөнгө угаах гэмт хэрэг яваад байгаа юм биш биз дээ. Ялангуяа авлигын мөнгө угаах асуудал яваад байгаа юм бишүү.

ББСБ-ын өгч байгаа зээлийн хүү нь зээлээсээ өндөр болжээ. Дорноговь аймагт сарын 7-10 хувийн, жилийн 84-120 хувийн хүүтэй мөнгө хүүлж байна. Сүүлдээ тэтгэврийн болон халамжийн мөнгийг барьцаалж хэдэн зуугаар нь зээл олгодог болж. Ингэж болдог юмуу. Өгсөн зээлээсээ өндөр хүү гэж юу байдаг юм бэ. ББСБ хажуудаа ломбардтай байдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр олсон ашгаа олохын тулд ломбардаар халхавч хийж байна уу даа” гэсэн байдаг. 

Асу.мн сайт Төрд гологдох улс төрч цувралын энэ удаагийн дугаараар Неткапитал ББСБ-ын захирал Д.Сүндийг онцоллоо. Дараагийн дугаараар эргэн уулзацгаая.

НЭВТРҮҮЛГИЙН БҮТЭН БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.