| | USD/MNT 0₮

“Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч живсэн иргэнийг эрэн хайж байна

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 03.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан.

Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд 03.22-ны өдрийн 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.