| | USD/MNT 0₮

Rokit bay: Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй

Реппер Fla саяхан нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгч байх үедээ Rokit bay артистын “Би бусдыг түүний дууг битгий сонсоорой гэж хүсдэг” гэж хэлсэн. Тэгвэл үүний хариуд реппер Rokit bay BLAAVGAI нэртэй дисс дуу хийсэн юм. Харин өнөөдөр /2023.03.25/ Rokiy bay өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг бичжээ.

Тэрбээр, “За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяад урдах ажлууддаа төвлөрцгөөе. Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100% анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя” гэлээ.   

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.