| | USD/MNT 0₮

Төсвийн байнгын хороо маргааш “Үндэсний аудитын газрын тайлан” сэдвээр хаалттай хуралдана

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар маргааш /2024.03.26/ хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.   

Хууль зүйн байнгын хороо: 10.00 цаг Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Эдийн засгийн байнгын хороо: Дархан-Улаанбаатар хоорондын автозамын ажлын явц байдалд хяналт тавих, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Эдийн засгийн байнгын хороо: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

Төсвийн байнгын хороо Үндэсний аудитын газрын тайлан /хаалттай/

 “Их засаг” Нийгмийн бодлогын байнгын хороо Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Эрүүл мэндийн сайдын мэдээлэл

 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл

 “Жанжин Д.Сүхбаатар” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо   “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

“Их засаг”

Эдийн засгийн байнгын хороо

  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”, “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/  Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.