| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан: Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж болохгүй

Ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар салбарын сайд мэдээлсэн. Тэгвэл энэ төслийн хүрээнд ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИ, УРАН ЗОХИОЛЫН хичээлүүдийг

сургалтын хөтөлбөрөөс хасах талаар хэлэлцэж байгаа юм. Харин энэ талаар иргэд цахим сүлжээнд бухимдаж буйг илэрхийлсээр байна. Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү. Ulsturch.mn - Улстөрч.мн Хэвлэл, мэдээллийн байгууллага цуурхал тараагч. Сенсаац хөөгч байх ёсгүй” гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.