| | USD/MNT 0₮

Налайх Бизон багийн тоглогч Т.Санчирыг “Хасын Хүлэгүүд” багийн нэрийн өмнөөс зээлээр тоглох тохиролцоог хийлээ

“Basketball Champions League Asia” буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн дөрөвдүгээр сарын 3-наас Улаанбаатар хотноо эхлэх гэж буй. Тус тэмцээнд энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон мөнгөн медаль хүртсэн Бишрэлт Металл багууд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө. Налайх Бизон сагсан бөмбөгийн багийн тоглогч Т.Санчир уг тэмцээнд оролцохоор болжээ.

Хоёр багийн хооронд тохиролцсоны үндсэн дээр Налайх Бизон сагсан бөмбөгийн багийн тоглогч Т.Санчирыг Basketball Champions League Asia qualifiers тэмцээний хүрээнд Хасын Хүлэгүүд багийн нэрийн өмнөөс зээлээр тоглох тохиролцоог хийлээ.

Энэ талаар Хасын Хүлэгүүд баг сошиал хуудсандаа "Энэхүү тохиролцоог нааштайгаар хүлээн авч шийдвэрлэсэн Налайх Бизон багийн удирдлагуудад Хүлэгүүд багийн зүгээс талархсанаа илэрхийлье. Энэхүү соёл нь цаашид Монголын сагсан бөмбөгт хэвшинэ гэдэгт итгэлтэй байна.

Т.Санчир нь 2014-2020 оны хооронд Хүлэгүүд багт хүчин зүтгэхдээ 3 Аварга, 2 мөнгөн медаль, 2 MVP хүртсэн амжилттай Хүлэг билээ. Олон улсын тавцанд эргэн нэгдэж өрсөлдөхөөр болсон Т.Санчиртаа амжилт хүсье" гэжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.