| | USD/MNT 0₮

ШУУД: 13 настай охиныг хүчиндсэн цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж шалгаж байна

Сэлэнгэ аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч насанд хүрээгүй буюу 13 настай охиныг хүчиндсэн хэрэг гарлаа. Хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж хэлэхдээ, Цагдаагийн байгууллагын дотоод хяналтын нэгжээс цагдаагийн байгууллагын алба хаагчид насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээлэлд холбогдох хяналт шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны тусгай субьектын хэлтэст шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж албан үүргийг түр түтгэлзүүлэн шалгаж байна

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.