| | USD/MNT 0₮

1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд өнөөдөр орно

Өнөөдөр /2024.04.04/ 1072 хувьцааны 2023 оны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэлнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг олгох болсонтой холбогдуулж дараах мэдээллийг хүргэж байна.

1072 ширхэг хувьцаатай иргэний нэгж хувьцаанд 239.4 төгрөг буюу нийт 256,636.80 ногдол ашиг таны дансанд орно. Ногдол ашиг иргэдийн өмнө нь шилжиж орсон банкны дансаар тараагдана.

Жич: 2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй. Оюутны сургалтын төлбөр хэлбэрээр авсан хүмүүст ноогдол ашиг орохгүй анхаарна уу!

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.