| | USD/MNT 0₮

Б.НАРАНГАРАВ: “Дашваанжил” ХХК ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй, таван жил уг компанид хяналт шалгалт хийгдээгүй байна

УОК-оос цас, зудын нөхцөл байдал болон Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн дүгнэлтийн явц болон шатахуун  түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч байна.

      Тодруулбал, Дүнжингаравын уулзварт нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин суудлын тэрэгтэй мөргөлдөж, ослын улмаас дэлбэрэлт үүссэн. Улмаар ойролцоох 60 айлын орон сууц галд өртөж, онцгой байдлын хоёр алба хаагч амиа алдсан харамсалтай осол гарсан юм. Энэ талаар ХНХЯ-ны дарга Б.Нарангарав мэдээлэл өглөө.

     Тэрбээр ““Дашваанжил” ХХК-ын үйл ажиллагаанд хамтарсан баг хяналт шалгалт хийлээ. Сүүлийн таван жил уг компанид хяналт шалгалт хийгдээгүй байна.  Хяналтын үед дараах зөрчил илэрсэн. Тухайлбал, Хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаа батлаагүй. Цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй.  Хөдөлмөр норм батлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.  518 ажилтантай энэ томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдал хариуцсан ажилтан байхгүй. Эрсдэл өндөртэй салбарт ажилчдын тооноос хамаарахгүй хариуцсан ажилтан байх ёстой гэсэн заалт байдаг. Тухайн жолоочийг ажилд явуулахад ямар эрсдэл тулгарч болохыг урьдчилан тогтоож, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай байсан. Энэ ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй зөрчил байна” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.