| | USD/MNT 0₮

Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэнэ

Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Grow with Google хөтөлбөр нь 350 элсэгчдэд 100% тэтгэлэгтэй хэрэгжиж эхлэхээр болсон. Хөтөлбөр нь 5 сарын хугацаатай зохион байгуулагдах бөгөөд цахим, танхим хосолсон сургалт төдийгүй дадлагажих, ажлын байранд зуучлах иж бүрдэлтэй. 3 сарын хугацаанд цахимаар англи хэл дээр Coursera платформ дээр явагдаж, бататгах болон ажлын байранд бэлдэх зөөлөн ур чадварын сургалтууд монгол хэл дээр танхимаар зохион байгуулагдах юм. Арга хэмжээний үеэр хамгийн залуу оролцогч 17-тойгоос, тэтгэвэрт суугаа ахмад, мөн хамгийн алсаас төслийн менежмент суралцсанаар биелүүлэх зорилгоо хуваалцсан Дорнод аймгийн малчин, энтрепренер залуус, цахим салбарт карьераа эхлүүлж байгаа болон үсрэлт хийхээр зорьж байгаа зэрэг нийт 350 оролцогч энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Google-ийн хүний нөөцөө бэлтгэх аргачлалаар цахим мэргэжлийн ур чадвар эзэмшиж, карьерын үсрэлт хийхээр элсэн орсон байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.