| | USD/MNT 0₮

Өнөөдөр өндөр аварга П.Бүрэнтөгсийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 07-ны энэ өдөр олон түмнээ өндөр аварга хэмээн хайрлан хүндлэгдсэн П.Бүрэнтөгс аваргын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1988 оны 4 сарын 07-ны өдөр Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт Пүрэвийн хүү болон мэндэлж байжээ. 

Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд М.Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрбээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ.

Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ. Мөн 192см өндөртэй.  Өндөр аваргын хувьд Хэнтий аймгийн Дархан сумын харьяат бүсгүй Ч.Номин-Эрдэнэтэй оюутан байхаасаа танилцаж ханилан сууж тэд 4 хүүхдийн ээж аав бололцсон. Мөн "Бүрэн монгол" хэмээх томоохон төслийг 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлж, залуу гэр бүлийг иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэртэй болгосон амжилттай билээ. Өндөр аваргынхаа гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. 

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.