| | USD/MNT 0₮

Э.Цэндбаатар Олимпын эрх авах тулаанаа өнөөдөр 16.00 цагт хийнэ

Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны 05-р сарын 21-нээс 06 сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах "ПАРИС-2024" Олимпын наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр Их тамир Олимп цогцолборт болжээ. Энэ тэмцээнд оролцохоор ирсэн МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулжээ. Гэхдээ өнөөдөр 16.00 цагаас дахин нэг тулаан хийх юм байна. 

Тэрбээр "Дутуугаа гүйцээж, олимпод оролцож, аварга болмоор байна. Надад олимпын медалиас бусад нь бүгд байна. 2024 оны Парис 2024 олимпын наадамд оролцох хүсэлтэй байна" гэдгээ илэрхийлж ярилцлага өгсөн. Тэгвэл эхний шат болох сорилго тэмцээндээ ялалт байгуулсан тэрбээр олимпын наадамд оролцох эрхтэй болох тулаанаа өнөөдөр хийх юм байна. Энэ тэмцээндээ орсны дараа тэрбээр удахгүй АНУ руугаа буцах юм байна. Дараагийн тэмцээн нь хүлээж байгаа гэнэ. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.