| | USD/MNT 0₮

Жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг тэнгэрийн орныг зорьжээ

Жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг тэнгэрийн орныг зорьжээ. Гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрбээр, 1978 онд Нийслэлийн арван жилийн зургаадугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Москва хотын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид суралцахаар болж, эхлээд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жил суралцсан боловч найруулагчийн ангидаа шалгалт өгөх гэхэд нь "Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй" гэсэн гэдэг. Ийнхүү Эрхүүгийн улсын их сургуульд сэтгүүлчийн ангид хуваарилагдсан боловч 1 жил суралцаад орхиж, Монголдоо буцан ирж Улсын Багшийн Их Сургуулийн кино драмын ангид орж, 1984 онд төгссөн байна.

Сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино группт ажиллаж байгаад Хүүхэд залуучуудын театрт шилжиж тэндээ 3 жил ажиллахдаа 3 жүжгийн гол дүрд тогложээ. Улмаар Монгол телевизийн "Гал" нэгдэлд найруулагчаар ажиллаж байв.

Киноны дүрүүд

Гол дүр

Санаж яваарай - Мөнхөө, Мөнх-Од (ихэр залуусын дүр, 1983)

Загийн алим - Ханбүргэд

Туслах дүр

Амьдралын нахиа

Намар нахиалсан мод

Ингэ буйлах нутагт

Совин

Нохой зодоон

Эргүүлэг

Нар сарны зааг - шоронгийн атаман

Маш нууц - шоронгийн атаман

Буруу өрөг - шоронгийн атаман

Бүү март

Зоорь

Жүжгийн дүрүүд

Хэрээ

Намайг сонсоцгоо

Минийх - Тэлмэн

Найруулсан нэвтрүүлгүүд

Хөхөөтэй цаг

Хашаа

Хог

Морин тэрэгтэй сурвалжилга

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.