| | USD/MNT 0₮

Улаанбаатар хотын төлөвлөлтгүй бүтээн байгуулалт иргэдийн бухимдлыг хүргэж байна

1954 оноос хойш 5 удаагийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлснээр өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрх бүрэлдсэн. Зургаа дахь ерөнхий төлөвлөгөө болох “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг 2013 онд МУ-ын УИХ баталсан. Сүүлийн 10 жилийн дотор нийслэлийн хүн ам 558 мянгаар өссөний 56% нь механик өсөлт, 44% нь ердийн өсөлтөөр нэмэгдсэн. Богино хугацаанд асар хурдтайгаар нэмэгдсэн нь хот төлөвлөлтийн бодлого алдагдахад хүрч, нийгэм эдийн засгийн давхар бэрхшээлүүд үүссэн.

Оршин суугчдыг нийслэл хотдоо “багтаан суурьшуулах”-ын тулд олон мянган жилийн нүүдлийн өв соёлын үнэт зүйлд хүндэтгэлтэй хандан, байгаль орчинд ээлтэй, газар нутгийнхаа онцлогт тохирсон, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ эдийн засагтай, Монгол үндэстний хэв маяг, дүр төрх бүхий “Монгол улсын нийслэл хот” болгон хөгжүүлэх зорилго тавьсан. Гэсэн ч Улаанбаатар хотын төлөвлөлтгүй бүтээн байгуулалт нь иргэдийн бухимдлыг ихэд хүргэж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.