| | USD/MNT 0₮

Жирэмсний болон амаржсаны, чадвараа түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ өгсөн иргэдийн анхааралд

Нийгмийн даатгалын сангаас олгогддог зарим тэтгэмж авахаар хүсэлтээ илгээгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч мөнгөө авч чадаагүй бол Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-т хандах хэрэгтэй юм байна.

Тодруулбал, жирэмсний болон амаржсаны тэтгэмж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14 ба түүнээс дээш хоносон бол 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд дээрх газарт хандаж мэдээллээ шалгуулах шаардлагатай аж.

Түүнчлэн биечлэн очих боломжгүй бол 9109 0437, 9192 4292, 9478 2846, 9917 8895 дугаарын утсанд холбогдож мэдээллээ шалгуулах боломжтойг НДЕГ-аас мэдээлэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.