| | USD/MNT 0₮

Улаанбаатарт бороо орно, 13 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ сарын 9-12-нд ихэнх нутгаар дулаан байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +12...+14 градус дулаан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.