| | USD/MNT 0₮

АМИА АЛДСАН АЛБА ХААГЧИЙН ЭГЧ: Дүүгийн минь тэтгэвэрт гарах хүсэлтийг хүлээж авсан бол таван хүүхэдтэйгээ элэг бүтэн байх байлаа

             “Миний сүлжээ“ дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас онцгойгийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тус алба хаагч Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд бага насны таван хүүхэдтэй байжээ. Тэтгэвэрт гарах хугацаа нь болсон тул өнгөрсөн жилээс эхлэн хүсэлт өгсөн ч харгалзаж үзээгүй байна.

     Энэ талаар амиа алдсан алба хаагчийн эгч “Дүү минь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тэтгэвэрт гаргах хүсэлтээ удаа дараа өгсөн. Хүсэлтийг нь хүлээж аваагүй. Өмнө нь хоёр жил завсарласан байсан. Учир нь, 30 хувийн түлэгдэлтэй гэж эмнэлгээс дүгнэлт гарсан ч бараг 80 хувийн түлэгдэлтэй байсан. Чөлөө авч хоёр жил эмчилгээ хийгээд буцаж ажилдаа орсон. Хэрэв тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж авсан бол таван хүүхэд нь аавтайгаа элэг бүтэн байх байлаа” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.